- Зохиолч уг номыг бичих болсон гол шалтгаан нь юу вэ?
Хувь хүний хөгжлийн эсвэл амжилтанд хэрхэн хүрэх талаар өгүүлдэг маш олон ном зохиол бүтээлүүд байдаг. Гэтэл хувь хүний бүтээлч байдалд, амжилтанд эдгээр номнууд нэг л өнгөцхөн эмчилгээ, өнгөцхөн арга ухаан зааж яг хүмүүний хүсдэг тууштай жинхэнэ амжилт гаргах хүчин зүйл болж ихэнхдээ л чадахгүй байгааг зохиогч анзаарчээ. Өөрөөр хэлбэл хувь хүний ямар нэг ур чадварыг түргэн хугацаанд хөгжүүлэх, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх янз бүрийн арга замуудыг өгүүлцгээх мөртлөө эдгээр арга барил, ур чадваруудыг эзэмшсэн хүмүүс ажилдаа амжилт гаргасан боловч амьдралдаа тодруулбал гэр бүлийн тал дээрээ ихийг алдсан байдаг, эсвэл гэр бүлийн амьдрал нь жаргалтай сайхан яваа мөртлөө ажилдаа амжилт гаргаж чадаагүйдээ сэтгэл гонсгор яваа нь ч бий. Мөн мэргэжилдээ маш сайн боловсорсон боловч харилцааны ур чадвараар тааруу, хамтын ажиллагаанд зүтгэхдээ учир начрыг нь олдоггүй хүн ч бий. Олон сайхан бизнес цэцэглүүлж амжилтанд хүргэсэн боловч амьдралдаа сэтгэл хангалуун бус дотроо шаналагсад ч байдаг гэнэ. Яагаад ийм зөрчилтэй хүмүүс олон байдаг юм бэ? Амьдрал нэгийг өгвөл нөгөөг нь заавал авдаг гэж үү? хэмээн зохиолч өөрөөсөө асуусан бизээ. Гэтэл амьдралынхаа аль ч талбарт төгс амжилт гаргасан хүмүүс цөөнгүй. Эдгээр хүмүүс болон дээрх хүмүүсийн үндсэн ялгаа юу юм бэ? Зохиолч энэ бүхний шалтгааныг тодруулж жинхэнэ амьдралын утга учрыг хайхаар олон жилийн өмнө замд гарч тууштай судалгаа шинжилгээ, ажиглалтын үр дүнд өөрийн гэсэн дүгнэлтэнд хүрсэн тул энэ ном бичигджээ.
- Ерөнхий агуулга
Хүний зан заншил нь, өдөр тутмын жижиг сажиг гэлтгүй бүх үйл нь ирээдүйн амжилтынх нь үндэс шалтгаан болж байдаг тухай, өөрийн зарчим, хүсэл эрмэлзлэл хийгээд үнэт зүйлс, ажил амьдрал, үзэл бодол, ойлголтууд зэрэг таныг бүтээж буй бүхий л талууд өөр хоорондоо уялдаа холбоотой, зөрчилдөхгүй болж ирсэн цагт л жинхэнэ амжилт, жинхэнэ хүч чадал, жинхэнэ амар амгаланг олдог тухай өгүүлжээ.
- Зохиолчийн итгэж үнэмшиж буй тэр арга зам юу вэ?
Энэ номонд хувь хүний зан заншлын ёс зүйг өөриймшүүлэхийн тулд зохиогчийн санал болгож буй хоёр үндсэн зорилтод хүрэх замаар явахыг зөвлөжээ. Эдгээр хоёр зорилтод хүрэхийн тулд өөртөө тодорхой долоон дадлыг хэвшүүлэх бөгөөд энэ нь таны амьдралыг бүрэн сэргээх болно гэж зохиогч итгэж байна.
Энэ ном бүхэлдээ чухал зүйлсээр дүүрэн, тэр болгоны тухай бичихгүй ч миний хувьд чухал гэж үзсэн бас нэгэн ойлголтыг энэхүү тоймдоо оруулая гэж шийдлээ.
- Түгшүүрийн хүрээ ба Нөлөөний хүрээ
Өөрөөр хэлбэл та түгшүүрийнхээ хүрээнд байгаа бүх зүйлд нөлөөлж чадахгүй гэсэн санаа. Та өөрийнхөө цагийг нөлөөнийхөө хүрээнд ажиллах замаар нөлөөний хүрээгээ томруулмаар байна уу, эсвэл нөлөөний хүрээнийхээ гадуур сачий чинь хүрэхгүй зүйлсийн тухай бодоод түгшээд суугаад байх уу? Нөлөөний хүрээндээ төвлөрч ажилласанаар та түгшүүрийн хүрээтэйгээ тэнцүү болтол нь тэлж чадна. Баабарын хэлээд байсан оймсныхоо асуудлыг шийдэж чадахгүй жижигхээн нөлөөний хүрээтэй байж хойд мөсөн далай хайлж байна гэнэ яанаа гээд л битгий давхиарай гэж захиад байдгын цаад нарийн учир энэ бололтой.
Энэ ном бүхэлдээ маш цогц үзэл санааг өгүүлсэн байна. Тухайлбал хувь хүн өөрийн зан чанар, баримталж буй зарчимууд дээрээ ажиллаж цэгцлэсэнээр өөрийгөө амжилт бүтээлийн замаар уриалан дуудах боломжтой болно. Үүнд туслах гарын авлага болохуйц дорвитой барьцтай нягт нямбай бүтээл болжээ. Дээр өгүүлсэн бие даасан хүн болох ба харилцан хамаарсан хоршил бий болгох хоёр зорилт, түгшүүрийн хүрээ, нөлөөний хүрээ зэрэг олон олон чухал ойлголтууд хоорондоо хэрхэн уялдаж байгааг, түүнчлэн өдөөлт ба түүнд зориулсан хариу үйлдэл хоёрын дунд бидний төдийлөн анзаардаггүй маш чухал орон зай байдаг. Өөрөөр хэлбэл таныг тэнэг гэж хэлсэний төлөө дэлбэртэлээ уурлахуу эсвэл яагаад тэгж хэлэв гэдгийг эргэцүүлэх үү гэдгийг бодох цаг танд бий. Үүнийг хэрхэн ашиглаж сурах тухай энэ номноос уншиж мэдээрэй.
http://baatarchuluun.blogspot.com/2007/07/blog-post_2777.html







Хүн бүхэн өөрийн гэсэн тодорхой зорилготой байдаг. Бидний амьдрал тоолж баршгүй боломжуудаар дүүрэн бөгөөд энэ их боломжуудыг хараад заримдаа төөрөх тохиолдол бий. Ингэж төөрснөөр бидний сэтгэл санаа сарниж, зорилгоо биелүүлэх хугацааг удаашруулдаг. Зорилгоо биелүүлэхийн тулд бидэнд асар их тэвчээр, зүтгэл хэрэгтэйгээс гадна оюун ухаан, анхаарлаа 100% зорилгон дээрээ төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Хэрэв бид өдөр бүр зорилго руугаа урагшаа нэг алхам ахиж чадвал бид амжилт руугаа нэг алхмаар ойртлоо гэсэн үг.




Амжилтанд хүрсэн бүх хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ сонирхсон ажлаа яг зөв газраа зөв үедээ хийж чадсан байдаг. Өөрийнхөө хүсэл сонирхолын дагуу олж авсан ажил мэргэжилдээ бүх зүрх сэтгэлээ зориулж түүндээ амжилт гаргах нь хүн болж төрсний нэг баяр баясгалан гэж болох билээ. Тиймээс хүмүүсийн хэлдгээр "Зүрх сэтгэлээ сонсоод түүнийгээ дага" гэдэг нь ор үндэсгүй хэлсэн үг бишээ.Чи энэ ертөнц дээр зүгээр нэг санамсаргүйгаар төрөөгүй нь лавтай. Ямар нэгэн онцгой хийж бүтээх юмтай мэндэлсэн байх. Тэр онцгой хийж бүтээх зүйлийг зөвхөн чи маш сайн хийх чадвартай, чамаас өөр хэн ч чам шиг хийж чадахгүй. Энэ онцгой хийж бүтээх зүйл чинь юу вэ? гэдгийг ганцхан чиний зүрх сэтгэл мэдэж, гадарлаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
- Миний давуу чанар юу вэ?
4 Сэтгэгдэл:
Сонирхолтой ном. Сайн эх сурвалж. Та хэрвээ энэ номыг уншаад дууссан бол би бас нэг ном санал болгомоор байна. Хью Кемп "Түүхийн балархай жимээр"/зуун зууныг өртөөлсөн монголын христ итгэлтнүүд/ УБ.2009
энэ номноос Монголын гүн бөгөөд "майхан хийгч" Франс Август Ларсоны тухай бүр ч илүү их дэлгэрэнгүй уншиж болох байх аа, хэрвээ сонирхвол...
Баярлалаа, сонирхоё, Христийн номлогчид аль эртнээс л ингээд орон дэлхийгээр хэрэн хэсээд шашинаа дэлгэрүүлдэг байсан байгаа юм, энэ нь эргээд манайх шиг даруухан орнуудын түүхийг хойч үед нь үлдээхэд хувь нэмрээ их оруулсан байдаг байх даа.
bi bol ene huniig neeh mongold hairtai durtaidaa tgd yavaad bsan gej bodohgui bga. tuhain ueiin nuhtsul baidal haashaa irgesen tiishee l yavsan hun bh.
@BB тийм, анх ирсэн шалтгаан бол Христийн байгууллагын ажил байсан. Ирээд Монголд тэр ажил нь олигтой яваагүй, хоёрт манайхны амьдрал сонин сайхан санагдсанаас ийм олон жил амьдарсан байх.